Thursday, August 25, 2016

Харанхуйд бичсэн шүлэг






































Харанхуйд бичсэн шүлэг 

Сэтгэлийн тэнгист балаг тарьсан 
Хуй салхи болчихов би! 
Сэлүүрээ гээчихээд төөрч явсан 
Далайчин эрийг залгичихав би! 
Гэм нүглээрээ би түүнийг зөөж 
Гэрэл гэгээнээс хулгайлан одов! 
Шувуу ч үгүй хоосон тэнгэрт нь 
Шуурга дэгдээж орхив би! 
Зүрхэнд минь амьд амьтан үзэгдэв гээд 
Зүдэрсэн эр намайг хайрлаж орхив! 
Салхи гэдэг үймүүлэхээс өөр 
Шидгүй шүү! гэж наминчлан гуйхад минь 
Сахиулсан тэнгэр юм уу чи гээд 
Тэр над руу инээмсэглэх болов! 
Жигүүр минь энэ байна гэж худал хэлээд 
Өргөстэй гараа атгуулчихав би! 
Жинхэнэ адислал энэ үү гээд 
Өөрийнхөө цусыг л үнсэв тэр! 

2015.08.23
 Э.Б

Tuesday, May 31, 2016

Захиа






































Сайн сууж байна уу?! Блогоор минь орж гарцгааж байж мэдэх, орж гараагүй ч байж мэдэх огторгуй тэнгэр, од сарууд минь! Харамсалтай нь энд би хамгийн хоосныг үлдээхээр бичиж байна.

Уучлаарай. Чиний хайрлаж явсан есдүгээр сар амь хураасан.

Э.Б


]

Friday, January 1, 2016

Уйт цүнхээл одоо л нэг уйлж байна







































Ядам хурууг минь юу ч юм тас хазчих шиг
Янгинасан мэдрэмж нэгэнтээ төрсөн нь
Яруу найргаас холын хол нэгэн буйд газарт
Яагаад ч юм хэсэг цөлөгдсөнөөс болжээ

Saturday, October 24, 2015

Надад зохихгүй






































Надад зохихгүй балга дарс, манант хөндий
Зовлонт нүд, намагт нуурнаа,
Надаар хэлэгдэхгүй аймшигт үнэнүүд, жинхэнэ
Үнэн, цөхөрсөн үнэнүүд хөвөлдөж

Sunday, August 9, 2015






































Ой ухаандаа чи намайг амьдруулдаг
Ой ухаанд чинь би амьдардаг!
Өөр хүнд сэтгэлтэйг минь мэдсээр атал
Өөртөө намайг хадгалдаг чи
Хадгалуулж зүрхэлсэн би!

Monday, June 29, 2015

Ээж ээ,







































Цас орж байна ээж ээ,
Хоёулаа аавын тухай ярих уу?
Цантай цонхон цаана
Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг
Санагдаад байна,

Saturday, June 13, 2015

Тагтаа далавчиндаа дургүй






































Тагтаа далавчиндаа дургүй
Би ч бас хөлөндөө дургүй
Тагтан дээрхи бидний яриа ингэж эхлэв
Дахиад хэзээ ч би хүний мөрөөдлөөр
Амьдрахгүй гэхэд минь
Тагтаа ч гэсэн бүр мөсөн
Хүн болохыг хүсдэг гэв!

Thursday, May 14, 2015

Уран барималчын үхэл






































Уран барималчын үхэл

Тэр үхэхдээ Шарль Бодлэрийн шүлгийг
Хамаг чангаараа хэлсэн гэдэг
Шивнэх төдий сонсогдсон нь
Үхэл түүнийг боочихсон учраас тэр
Салхин шувуу өрөөгөөр
Нисэн өнгөрөх шиг л болсон гэнэ лээ
Сацраг гэрлийн зүг тэр
Яруу найргаар үдүүлсэн гэнэ лээ!

Өмнөх бичлэгүүд

































2015 оноос өмнөх бичлэгүүдийг 
www.septemberflower.blog.gogo.mn блогоос уншаарай! 


Э.Бүжинлхам