Friday, January 1, 2016

Уйт цүнхээл одоо л нэг уйлж байна







































Ядам хурууг минь юу ч юм тас хазчих шиг
Янгинасан мэдрэмж нэгэнтээ төрсөн нь
Яруу найргаас холын хол нэгэн буйд газарт
Яагаад ч юм хэсэг цөлөгдсөнөөс болжээ

Сэтгэлд загас ч үгүй, нисэн буух шувуу ч үгүй
Сэвэлзэх салхи ядахнаа найгах өвс ч үгүй
Уйт цүнхээлээс өөр зүрхэнд тэмрэгдэх зүйл ч үгүй
Уймрам хов хоосноос уйлах авиа ч гарахгүй байна
Биеийн минь мянган сүнс нэг нэгээрээ надаас гарч
Бид хамтдаа нуур луу үсэрч живээд л, үсэрч живээд л
Есөн зуу, харин энэ найман зуун ерөн ес дөх нь гэсээр
Ер би сэтгэлийнхээ хэсэг бүрийг алдаж байнам
Үснээсээ дуслах усыг мушгиж нэгэнтээ аврагдахыг хүсэвч
Үнэндээ хэм хэмнэл минь ирэхгүй байх тэр өвдөлтийг үү?
Амгалан тэнгэр минь намайг өөр лүү гээ татаач хэмээн
Аврагдахын тулд сүүлчийн сүнс минь хашгирч үзнэм!
Уйт цүнхээл одоо л нэг
Уйлж байна
Э.Б

No comments:

Post a Comment