Saturday, June 13, 2015

Тагтаа далавчиндаа дургүй






































Тагтаа далавчиндаа дургүй
Би ч бас хөлөндөө дургүй
Тагтан дээрхи бидний яриа ингэж эхлэв
Дахиад хэзээ ч би хүний мөрөөдлөөр
Амьдрахгүй гэхэд минь
Тагтаа ч гэсэн бүр мөсөн
Хүн болохыг хүсдэг гэв!

Ар нуруу, хөх цээж, хөл гар
Түүний өдийг мулзлан ургав
Арван хурууныхаа оронд би
Үзэсгэлэнт хос жигүүртэй болов
Дээврийн байшин минь тохьтой,
Тэгээд жижигхэн аж
Тэгээд хамгийн гол нь энд
Хүний ул мөр үгүй аж
Ингээд тэр нэгэн залуу бүсгүй болоод
Үсээ тольдон уруулаа будаж
Эрийг минь хүлээн
Тагтан дээрээ зогсоод хоцров
Энэхэн зуур би тэртээ тийш
Далавчлан, далавчлан яаран нисээд
Энгүүн хөх тэнгэрийг зүсэн
Аавынхаа зүг л нисэн одов оо!

2014.07.15

Э.Бүжинлхам






6 comments:

  1. saihan blog bna aa. Bicheed l , bicheed l , bicheed l bgarai. Uur yu heregtei ?. Amjilt

    ReplyDelete
  2. Бичих шиг сайхан юм хаана байна бичээд л бай

    ReplyDelete
  3. Өндрөөс өндөрт дүүлээрэй амжилт

    ReplyDelete
  4. сайхан шүлэгтэй юм. уншихаар л ямар нэг юм бичмээр болох юм.

    ReplyDelete
  5. Зүрхиийг минь сэрээж чадлаа нэг л тэсэрмээр байна

    ReplyDelete