Thursday, August 25, 2016
Харанхуйд бичсэн шүлэг
Харанхуйд бичсэн шүлэг
Сэтгэлийн тэнгист балаг тарьсан
Хуй салхи болчихов би!
Сэлүүрээ гээчихээд төөрч явсан
Далайчин эрийг залгичихав би!
Гэм нүглээрээ би түүнийг зөөж
Гэрэл гэгээнээс хулгайлан одов!
Шувуу ч үгүй хоосон тэнгэрт нь
Шуурга дэгдээж орхив би!
Зүрхэнд минь амьд амьтан үзэгдэв гээд
Зүдэрсэн эр намайг хайрлаж орхив!
Салхи гэдэг үймүүлэхээс өөр
Шидгүй шүү! гэж наминчлан гуйхад минь
Сахиулсан тэнгэр юм уу чи гээд
Тэр над руу инээмсэглэх болов!
Жигүүр минь энэ байна гэж худал хэлээд
Өргөстэй гараа атгуулчихав би!
Жинхэнэ адислал энэ үү гээд
Өөрийнхөө цусыг л үнсэв тэр!
2015.08.23
Э.Б
Subscribe to:
Post Comments (Atom)
Нэг хэсэг GOGO блог дээрээ бичдэгсэн. Ингээд л хараад байхад яг төсөөлөгджийнд
ReplyDeleteӨргөсний оронд өөр инээмсэглэлэл бэлэглэчихээд өөрийн жигүүрээ үнэн хэвээр нь байлгахыг хүснэм
ReplyDelete