Надад зохихгүй балга дарс, манант хөндий
Зовлонт нүд, намагт нуурнаа,
Надаар хэлэгдэхгүй аймшигт үнэнүүд, жинхэнэ
Үнэн, цөхөрсөн үнэнүүд хөвөлдөж
Зовлонт нүд, намагт нуурнаа,
Надаар хэлэгдэхгүй аймшигт үнэнүүд, жинхэнэ
Үнэн, цөхөрсөн үнэнүүд хөвөлдөж
Амьдрал гэдэг аз жаргал юм гэж бичээд
Хэзээ ч юм тэнэг хүний гарт атгуулж амжсан
Албин чөтгөрүүдийн доогтой инээд,
Хэзээ ч юм тэнэг хүний гарт атгуулж амжсан
Албин чөтгөрүүдийн доогтой инээд,
Өргөст модноос жимс түүгээд
Исгэлэн шүүсийг нь уруулдаа хүргэтэл
Өндөгнөөс дуслах цус хэлд минь хүрж,
Өнөөдрийг чи аль хэдийнээ үзээд туулчихсан
Гэж шивнээд, өнгөрсөн гэдэг чамд одоо цаг чинь юм
Гэвч...
Исгэлэн шүүсийг нь уруулдаа хүргэтэл
Өндөгнөөс дуслах цус хэлд минь хүрж,
Өнөөдрийг чи аль хэдийнээ үзээд туулчихсан
Гэж шивнээд, өнгөрсөн гэдэг чамд одоо цаг чинь юм
Гэвч...
Хортой өвсөнд хошуу дүрсэн үзэсгэлэнт
Нэгэн бялзуухайн дүрт минь
Хорин гурван настай хэн ч биш минь
Чиний гараар түмэнтээ үнэнийг дуулаад ч
Чих чинь сонсохгүй...
Зүрх чинь л ганцаар хий цохилно.
Амьгүй хөөрхийхөлт хүний дүрт минь!
Нэгэн бялзуухайн дүрт минь
Хорин гурван настай хэн ч биш минь
Чиний гараар түмэнтээ үнэнийг дуулаад ч
Чих чинь сонсохгүй...
Зүрх чинь л ганцаар хий цохилно.
Амьгүй хөөрхийхөлт хүний дүрт минь!
Шаналах тусам чинь, чамайг би өөртөө ороож
Усанд автуулж, живүүлэн бүүвэйлнэм
Шагнал горьдох ордны зарц шиг л
Чи шүлэг хүлээн цөхрөн ганцаарднам
Гэрийн чинь гадаа түлээг чинь бэлдэж,
Зууханд чинь хоолыг чинь зэхээд ч
Гэрлийг чи үзэхээ болив, харанхуйд л
Нэгэнт автаж, миний зүг нисэх гэж оролдов!
Гараа эсгэх хутгыг чинь зэхдэг Бурхан бол би байна!
Ганцаардлаас чамайг шүүрч зугтдаг Чөтгөр чинь бас би байна!
Амьдралын модонд чамайг цовдолдог мухар сүсэг чинь би байна!
Ахин хэзээ ч чиний санахгүй манант уул, намагт нуурнаа
Ахиад чамд хэзээ ч зохихгүй балга дарс
Зовлонт нүд ээ
Орхиод яв!

2015.10
ажили дээрээ ирээд ингээд сууж уншиж бхад урамтай шүү схн шүлэг уншихад
ReplyDelete