Sunday, August 9, 2015






































Ой ухаандаа чи намайг амьдруулдаг
Ой ухаанд чинь би амьдардаг!
Өөр хүнд сэтгэлтэйг минь мэдсээр атал
Өөртөө намайг хадгалдаг чи
Хадгалуулж зүрхэлсэн би!


Зүүдээр минь хүртэл намайг ховсдох гэж
Үүрийн харанхуйд чи үг зааж
Зүүмэл хархан нүдийг минь ганцхаан удаа
Үнсье гэсэн дээ чи нойронд минь гэнэтхэн ирдэг!
Үгүйрэн хоосорч, зүдэрч шаналсан хуй мэт таныг харахаар
Үгүй ээ! гээд хэлчихье гэвч
Үхэл зөгнөчих шиг аймаар байдаг!

Загасчидын бяцхан суурин, ойн төгөл
Завьтай эрчүүд, түлээчдийн тосгон
Гүзээлзгэний эгдүүт хөөрхөн навчис
Гүүрэн дээр мандсан аварга том цэнхэр сар!
Жимсний чанамал, барьсан талх
Жижигхэн байшин, моддын сүүдэр
Элэгдсэн хүрмийг тань нөхөн суугаа
Эхнэр чинь болсон жаахан би!

Ингэж л чи миний сэтгэлд бүхлээрээ оршдог гэж
Инээмсэглэн хэлээд чи нулимсыг минь үнсдэг
Гэргий минь болооч дээ гээд зүрх сөхөртөл
Гэсгээгдсэн Бурхан мэт аяархан шивнэдэг!
Үг бүхэнд тань харин би үйрэн унаад
Өвдсөн зүрхийг тань үлээхээс өөрийг хийж чаддаггүй
Тэгмэгц чи нулимстай нүдээ далавчаараа арччихаад
Тэнд
! Тэнгэрт чи минийх шүү гэж амлаад, холын холд нисэн оддог!  


2015.03.5-10

Э.Б

3 comments:

  1. "Цэнхэр сар" ямар сонин зүйрлэл вэ?

    ReplyDelete
  2. Хуучин бичвэрүүдийг нь дахиж уншмаар санагдаад septemberflower блогийг хайж яваад ийшээ энэ блогийг оллоо. Хуучинаа сэргээж болох болов уу ?

    ReplyDelete