Sunday, February 11, 2018
Ядахдаа зүгээр л урагш алхаж үзэгдвэл
Тэнэгээ нууж чадах юм шиг
Яах вэ дээ сэтгэл минь ерийн энэ өдрүүдэд
Сөхөрч байх шиг байна
Үрлэн улаан жимсгэнэ над хүртээх гэж
Холын холоос нисэн ирсэн шувуухайнаас
Үнэний тунгалаг жимс авчирсан уу гэж
Урмыг нь хугалдагтаа гэмшиж байна!
Хүний дотор хоригдсон жигүүртэн хэмээн
Өөртөө итгүүлээд гэгэлзэн явсан
Хөөрхийлөлтэй залуу нас минь
Хорин таваар эцэслэж байна!
Тэгж бодоод толгой цэхлэн
Хүн шиг амьдаръя гэж тангараглавч
Тэнгэрийн үнэртэй цэнхэр өд
Арьсан дор дэлгэгдэх нь байна!
2018.01.15
Э.Б
Яруу найрагч хаана үхдэг вэ гэж надаас хэн асуув?
Яруу найрагч хаана үхдэг вэ гэж надаас хэн асуув?
Ямархан гунигтай асуултыг үүрийн харанхуй зөөнөм!
Төрөхдөө шүлэгчийн тавиланг хүртсэн атлаа
Үхэхдээ хямдхан амьдрал дунд амьсгал татсан
Хэн гэгч гомдолтой хүний сүнс
Хэнгэрэг сэтгэлийг хорстол шивнэнэм!
Subscribe to:
Posts (Atom)